Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг:

  1. А.Нямдаваа Математик-Алт , Мэдээлэл зүй-Мөнгө /Сант сургууль/
  2. М.Өнөболд Математик-Алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/
  3. Ц.Сайханбилэг Математик- Мөнгө  /Сант сургууль/
  4. О.Мишээл Математик-Мөнгө  /Шинэ Монгол сургууль/
  5. Э.Тэргэл Биологи-Мөнгө /Орчлон сургууль/
  6. О.Тэмүжин Хими-Мөнгө /Орчлон сургууль/
  7. Б.Гэрэл Хими- Мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/
  8. Б.Батсамбуу Математик-Хүрэл /Олонлог төв сургууль/
  9. Д.Энэрэлт Математик-Хүрэл /Сант сургууль/
  10. Б.Пүрэвбадрал Биологи-Хүрэл /СБД-ийн 1 дүгээр сургууль/
  11. Б.Бодьхүү Биологи-Хүрэл /Шинэ үе сургууль/
  12. А.Ирмүүн Хими-Хүрэл /Хобби сургууль/
  13. Б.Билгүүн Физик-Хүрэл /Сант сургууль/
  14. О.Анирчулуу Физик-Хүрэл /Сант сургууль/
  15. Д.Бумчин Хими-Шагналт байр /Сант сургууль/
  16. Б.Тэмүүлэн Физик-Шагналт байр /Сант сургууль/
  17. Э.Барсболд Физик-Шагналт байр /Сант сургууль/ нар хүртлээ.

Олон улсын олимпиадын алтан медальтан 10 сая төгрөг, мөнгөн медальтан 5 сая төгрөг, хүрэл медальтан 3 сая төгрөг, шагналт байр эзэлсэн сурагч нэг сая төгрөгийн шагнал, Батламж гардаж авлаа.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар болон эцэг, эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. Цаашид сум, хороо бүрээс Олон улсын олимпиадад оролцох сурагчдыг бэлтгэх, амжилт гаргах тэгш боломж бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, Олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах, амжилт гаргасан сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн тэтгэлэг олгох зарлиг гаргасан.

Мөн дэлхийн тэргүүлэх 100 их, дээд сургуулиас урилга хүлээн авсан тохиолдолд нэрэмжит тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Талуудын 17 дугаар бага хурал” буюу СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд оролцов.

Гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой тус хурлын төсвийн захиран зарцуулалт олон нийтэд эхнээсээ нээлттэй ил, тод байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа.

Мөн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдсан асуудлуудаа ярилцаж нэгтгээд, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар албан даалгавар гаргаж шийдвэрлэнэ гэлээ.

"COP 17" бага хурал нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж. Монгол Улсын Засгийн газар Ногоон хөгжлийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мөн илэрхийллээ.

Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох “COP 17” бага хуралд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гарчээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 12 дэд хороо байгуулсан. Хороодын төлөвлөсөн 782 ажлын биелэлт 55.9 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.

Эмч, ажилчдын цалинг 2026 онд 75 хувь нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр есөн хувиар, 2026 оны төгсгөл гэхэд 75 хувь нэмэгдэх юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн, нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу илүү цаг, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан Засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн салбарын доголдлын гол шалтгаан болж буй эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргаж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэн хүлээлт өндөр байгаагаа шинэ сайдад сануулав.

Мөн монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатай, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл өглөө.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2026.04.14/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна. 
 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох

13.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар  2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

· Бусад

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох