Шударга мэдээ
Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 20-нд болж, “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгалаа.
Өнөөдөр улсын хэмжээнд 347.7 мянган га-д үр тариа, үүнээс 331.0 манган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 7.9 га-д хүнсний ногоо, 16.8 мянган га-д малын тэжээл, 81.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 478.7 мянган га талбайд тариалалт хийгээд байна.
Шударга мэдээ
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзаад байна
Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон 14 сумын 71900 гаруй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжлах, халамжаас хөдөлмөрт уриатай ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Тус газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2,2 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагджээ.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөрт бэлтгэх, сургах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн дэмжих, түр ажлын байраар хангах зэрэг төсөл хөтөлбөрт 287 хүнийг хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 584 сая төгрөг зарцуулаад байна.
2021 оноос иргэдийг ажилд зуучлах, малжуулах хөтөлбөр, мэргэжил олгох сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажилласнаар Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авах иргэдийн тоо 634-өөс 129 хүртэл багасжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумдаас бусад 12 сум өнөөдөр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзсан сайхан мэдээтэй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг тохижуулж өөрийн байранд нээж үйл ажиллагааг нь тогтмолжуулаад байна.
Шударга мэдээ
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх 5.3 км авто замыг гурав хэсэгчлэн хөдөлгөөнийг хааж, шинэчилж буй. Ийнхүү нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.
Тус замын засвар шинэчлэлтийн талаар НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг гурав хувааж хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, дараагийн хэсэг буюу 58 дугаар сургууль хүртэл 1.5 км, тус сургуулиас Дамбадаржаа хүртэлх 1.4 км авто замын хучилтыг ирэх сарын 1-нээс өмнө хийж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна” гэв.
Мөн авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөнтэй барьж, зургаадугаар сарын 14-ний дотор дуусгахаар төлөвлөж байгааг онцолж байлаа.
Шударга мэдээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авав
Нийслэлийн Өмч хувьчлах комисс өнгөрсөн сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, өнгөрсөн сарын 30-нд нийслэл өмчлөлдөө буцаан авав.
“ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус төвийн сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
-
Улстөр нийгэм2022/04/21
Төрийн банк малчдад зориулан “Таван Эрдэнэ” хадгаламжийг гаргалаа
-
Улстөр нийгэм2020/09/17
Сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав
-
Улстөр нийгэм2021/11/02
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Улстөр нийгэм2020/11/02
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана