Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын есдүгээр сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын тэргүүн шар бич сарын 17. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр.
Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллаг дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багатар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Цаг үе
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг бөгөөд шинэчлэгдсэн загвар нь ашиглахад хялбар, найдвартай байдлаараа онцлог юм. Мөн шалгалтын явцад инженерүүд унтраасан мэдрэгчүүдийг асааж, ажиллагааг нь шалган, дахин холбож өгөв. Угаарын хий илрэх үед төхөөрөмж тодорхой хугацаанд дуугарч, агаар сэлгэхэд автоматаар унтардаг байна. Хэрэв удаан дуугарвал угаар бүрэн арилаагүй гэсэн дохио болдог гэв.

Иргэдийн зүгээс өмнө нь ашиглаж байсан угаарын хийн мэдрэгчийн зай хурдан дуусдаг, цахилгаанд залгадаг нь төвөгтэй байсан бол шинэчилсэн загвар өмнөх шигээ хүндрэлгүй болсон талаар хэллээ. Түүнчлэн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг туршиж, цаас шатааж мэдрэгчийн дохиоллыг ажиллуулав. Энэ үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн айлтай холбогдон агаар сэлгэх, гэрт байгаа хүмүүсийг гадаа гаргах, мөн мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах талаар дахин зөвлөгөө өгсөн юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 11-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
-
Цаг үе2021/11/10
Хурлын Хороод Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний т...
-
Улстөр нийгэм2021/04/28
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Ерөнхий с...
-
Улстөр нийгэм2022/02/25
“Эмээлт-Шинэ эко парк”-ийн дэд ажлын хэсгүүдийг байгуулав
-
Улстөр нийгэм2020/10/12
Г.Занданшатар: Иргэд 180 гаруй үйлчилгээг цахимаар авдаг болно
