Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

М.Цогт: Экспортын тээврийн хэмжээ нэмэгдэж, боомтын сэргэлт хэрэгжих боломж техникийн хувьд шийдэгдсэн

Огноо:

,

Манай улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засгийг томруулж, өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодрууллаа.

Тэрбээр “Манай улс нийт экспортынхоо 90 гаруй хувийг зөвхөн урд хөрштэй хийдэг. УБТЗ-ын экспортын тээврийн захиалга жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 2022 онд 48 сая тонн экспортын ачилт хийлгэх захиалга ирсэн. Жил тутам УБТЗ-ын экспортын захиалга өсөн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Өнөөдөр хөрш орнуудын төмөр замуудын хилийн хэлэлцээрээр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд хоногт 14 галт тэрэг өгч байгаа ч экспортын захиалгыг хангахын тулд галт тэрэг солилцоог хоногт 20 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гэвч Эрээн өртөө хилийн хэлэлцээрийн дагуу 14-өөс илүү галт тэрэг хүлээн авах бололцоогүй байсан. Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа энэ асуудлыг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Хятадын төмөр замын удирдлагуудтай оны эхэнд уулзах үеэрээ Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавьсны хариуд Хятадын тал Эрээн өртөөний боловсруулах хүчин чадлыг болон Эрээн-Жинингийн хоорондын нэвтрүүлэх чадварыг энэ онд багтаан нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн юм. Үүний дагуу Хятад нөхөд маань өнгөрсөн зунаас тус өртөөний өргөн болон нарийн царигийн галт тэрэг хүлээн авах явуулах замуудынхаа тоог нэмэгдүүлснээс гадна ялгалтын замуудаа галт тэрэг хүлээн авах явуулах дохиогоор тоноглож, шинээр замууд нэмж барьсан. Мөн Эрээн–Жинин хооронд таван зөрлөг шинээр нэмж барьсан гэсэн мэдээ ирүүлсэн.

Ингэснээр УБТЗ-ын экспортын  ачилт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, боомтын сэргэлт жинхэнэ утгаараа хэрэгжих сайхан боломж техникийн хувьд шийдэгдэж байна гэсэн үг. Одоо харин хөрш төмөр замуудтайгаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлыг албан ёсоор тохирох шаардлага тулгарч байна.

Тиймээс бид энэ сарын 22-ноос эхлэх Орос-Монгол-Хятад гурван улсын хилийн хэлэлцээрт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх саналаа хүргүүлээд байна. Хэрэв талууд хоногт 20 галт тэрэг солилцох шийдвэрт хүрч чадвал бид зүтгүүр, вагон зэрэг техникийн хүчин чадлаа бэхжүүлэх шаардлагатай болно” гэлээ.

Эх сурвалж: УБТЗ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох