Цаг үе
“Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд” семинарт урьж байна

Төрийн банк нь хамтрагч байгууллагуудын хүрээнд "Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд" семинарын хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Импортын худалдаа эрхлэгчдэд зориулсан семинар: 2023.05.29 14:00-17:00
Экспортын худалдаа эрхлэгчдэд зориулсан семинар: 2023.05.30 14:00-17:00
Төрийн банкны төв байрны есдүгээр давхрын хурлын танхим /Цэцэг төвийн баруун талд/
Бүртгэл: Та tradefinance@statebank.mn хаягаар (байгууллагын нэр, оролцогчийн нэр, албан тушаал, утас, албан имэйл, аль өдрийн сургалтад хамрагдах) мэдээллийг ирүүлнэ үү. Мөн банкны 1800-1881 лавлах төвийн утсаар бүртгүүлэх боломжтой
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.
Цаг үе
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг хар тугалган батарейг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Электрокем Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ
Цаг үе
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Улстөр нийгэм2024/03/12
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа
-
Цаг үе2020/12/09
Ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах заавр...
-
Улстөр нийгэм2024/02/29
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзла...
-
Улстөр нийгэм2021/10/27
“Боловсролын салбарын хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомж, тогтоол ший...