Цаг үе
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурал, түүний Тамгын газрын стратеги төлөвлөлтийг хууль тогтоомжийн өөрчлөлт, урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах, хэрэгжилтийг тайлагнах талаар мэдээлэл өгөх тус сургалтад Тамгын газрын нэгжийн удирдах албан тушаалтнууд оролцов.
Сургалтыг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Үнэнбат нээж, доктор (Sc.D), профессор, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн асуудал” сэдвээр илтгэл танилцуулав.
Үргэлжлүүлэн Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор (Ph.D) Ж.Жаргал “Урт хугацааны хөгжлийн бодлого, байгууллагын стратеги төлөвлөлтийн уялдааг хангах нь” сэдвээр илтгэл танилцуулсан. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан сургалтын оролцогчид асуулт асууж, хариулт авснаар сургалт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2021/01/15
29 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
-
Цаг үе2020/01/29
Төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
-
Цаг үе2022/08/18
Алтан намар-2022: 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг гаргалаа
-
Цаг үе2022/03/25
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой