Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Шангрила" чиглэлд байгуулна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэгч “Пома” группийн төлөөлөлтэй хамт дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг байгуулах байршилд ажиллаж, шугамын хэмжилтийг хийлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх үүднээс дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөж, хэмжилт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман том тулгуурт баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөх шаардлагатай байгаа. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин замын тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.

Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршлуудад явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцолж байлаа.

 

Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3400, хоёр талдаа цагт 6400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа

Огноо:

,

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар "Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Аутизмын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, есөн ажил хийхээр төлөвлөсөн.

Өнөөдөр Монголын Аутизмын холбооноос Монгол Улс дахь аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж гүйцэтгэснээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарт танилцууллаа.

Энэхүү судалгаагаар аутизмтай хүүхэд, насанд хүрэгчид болон тэдний гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ, үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлохын зэрэгцээ аутизмын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагын түвшнийг үнэллээ. Мөн судалгааны үр дүн нь цаашдын бодлого боловсруулах, мэдлэгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний хөгжлийн чиглэлийг тодорхойлох, олон нийтийн хандлагыг чиглүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд ашиглах үндсэн мэдээллийн эх сурвалж болох ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Огноо:

,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 30 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болж, үйл ажиллагаагаа эхэллээ.  

70 орчим жилийн насжилттай, 1000 орчим ам.метр талбай бүхий хуучин эмнэлгийн барилгыг шинэчлэн, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлжээ. Таван давхар, 2100 ам.метр талбайтай шинэ барилга болгон өргөжүүлжээ.

Эмнэлэг ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 1-5 дугаар хорооны иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд 100 айл, таван буудалд байрлах эмнэлэгт очдог хүндрэл арилж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн арга хэмжээнд оролцож, “Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбар, эмч ажилтнуудын асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн хоёр жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажил урагшлуулах нөхцөлийг бүрдүүлэн ажилласнаа тэмдэглээд шинэ эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Эрүүл мэндийг дэмжих тус төв нь амбулаторийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлнэ. Төрөлжсөн 15 чиглэлийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, лабораторийн 5 төрлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах, сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өнөөдрөөс үзүүлж эхэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Жолооч зорчих хэсгийн хоёр эгнээтэй замын нэг эгнээг хааж, тээврийн хэрэгслээ байршуулан зогсоосноор

-Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулна

-Зам тээврийн осол гарах эрсдэлийг бий болгоно

-Уулзварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, замын ачаалал, түгжрэлийг нэмэгдүүлнэ

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчсөнд тооцогдоно

“Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн хяналтын камер болон автоматжуулсан системээр дээрх зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагад мэдээлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, соёлтой хариуцлагатай хөдөлгөөнд оролцъё гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох