Цаг үе
Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн Оюутан цэргүүд 2024 оны наймдугаар сарын 09-ний өдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын Цэргийн тангараг”-аа эх орон, ард түмэн, эрдэмтэн багш нар, хайрт эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдийнхөө өмнө өргөлөө.
“Оюутан-цэрэг” сургалт нь анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж эхэлснээс өдгөө 10 жилийн хугацаа өнгөрч, нийт 8200 орчим оюутан залуус хамрагдаад байна.
Энэ жил нийслэлд 791, хөдөө орон нутгийн 19 аймгийн 297, 51 их дээд сургуулийн нийт 1088 оюутан залуус оюутан цэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсанаас оюутан цэргийн сургалтаа амжилттай давж 1013 оюутан хөдөө хотын Зэвсэгт хүчний анги салбаруудыг түшиглэн Зэвсэгт хүчний 6 анги байгууллагуудад цэргийн тангараг өргөж байна.
Цаашид Оюутан цэргийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөтгөх зэрэг ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг өнөөдөр болсон “ОЮУТАН ЦЭРЭГ-2024” тангараг өргөх ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцлон тэмдэглэлээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Улстөр нийгэм2022/10/06
Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр бо...
-
Үзэл бодол2022/10/06
Д.Цогтбаатар: Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээ...
-
Улстөр нийгэм2021/03/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
-
Урлаг спорт2024/03/21
ЗГ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ