Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий Ухнаагийн Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Кувейтийн сангийн шугамаар авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төслүүд нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг тэмдэглэлээ.

400 гаруй км авто зам тавих, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь Монголын ард түмэн өндөр үнэлж байдгийг хэлж, цаашид олон төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар цаашид Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо. Мөн Арабын улс орнуудын сангуудыг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд татан оролцуулах боломжтойг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, эрүүл мэндийн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа.

Монгол Улс, Кувейтийн сан 1996 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Талууд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлж байна. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав. 

Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан" Хангайн бүсээс эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
 
Энэ хүрээнд бүс тус бүрт бүсийн зөвлөл байгуулж, хуралдаан зохион байгуулах шийдвэрийн дагуу “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн “АРА АРЕНА” цогцолборт энэ мөчид эхэлж байна.
 
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.
 
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.14/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

2

Хууль зүйн байнгын хороо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

6

УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан

Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр

7

УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

8

УИХ-ын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан

Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Их засаг”

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

08.30

“Үндсэн хууль”

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох