Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Итали улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали Улсын Иргэний хамгааллын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Агостино Горэтти, CIMA сангийн захирал Робэрто Рудари нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Бүгд Найрамдах Итали Улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан туршлага солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл болон ган, зуд, үер, ой хээрийн түймэр, газар хөдлөлт зэрэг гамшиг ослын үед хамтран ажиллах боломжуудын тухай санал солилцлоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Итали Улсаас Ази тивийн найман оронд хэрэгжүүлж байгаа “Байгалийн гамшгийг тэсвэрлэх чадавх бүхий дэд бүтцийг бий болгох үндэсний хүчин чадавхыг нэмэгдүүлэх нь” төсөл хөтөлбөрт ОБЕГ-ын албан хаагчид хамрагдаж буйд талархал дэвшүүлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хоёр Улс Онцгой байдлын чиглэлээр илүү олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, Монгол Улсын Онцгой байдлын салбарын чадавх олон улсын түвшинд хүрснийг цохон тэмдэглэлээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байна. Манай хоёр орон худалдаа эдийн засаг, улс төр, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Цаашид хоёр Улс шууд нислэгтэй болж иргэдийн харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэх, ноос ноолуурын экспортыг дэмжиж, хамтарсан үйлдвэр байгуулан Евро Азийн зах зээлд гарах, бараа эргэлтийг нэмэгдүүлж экспорт, импортыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи инноваци нэвтрүүлэн хамтран ажиллах тухай өргөн хүрээнд талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урьж байна

Огноо:

,

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 5 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Тус төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГО, АСУУДАЛ ШИЙДЭЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баасан гарагийн 14.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл энд дарж, эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны нийслэл Астана хотод хүрэлцэн очлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо.

Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нарын албаны хүн угтаж авлаа.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Парламентын дарга, Ерөнхий сайд нар бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд талууд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстан нь 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарласан. 20 гаруй сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог, манай улстай адил далайд гарцгүй.

Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 7 жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд 7 жилээр дахин сонгогдсон.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 300 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 14,700 ам.доллар.

Эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, газрын тос, уул уурхайн бусад олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан.

Газрын тосны хэмжээгээр дэлхийд 12, чулуун нүүрс 9, уран, вольфрам 1, хром, фосфор 2, тугалга, молибдены нөөцөөр 4 дүгээр байрт ордог.

Казахстаны гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн онд 144 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 80 тэрбум, импорт 65 тэрбум ам.доллар болсон.

Хар болон өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн экспортолж, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор авдаг юм байна.

Манай хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн гэсэн үг юм.

Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг.

Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.

2025 онд Казахстанаас 24 мянга гаруй хүн манай улсад, манай мөн тооны иргэн Казахстанд зорчсон. Казахстаны 575 иргэн манай улсад оршин суух эрхтэй бол тус улсад манай 4,000 гаруй иргэн оршин суух эрхтэй юм.

2019 оноос хойш Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 25 монгол оюутан суралцдаг болсон.

2024-2025 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшинд 11 оюутан, 2025-2026 оны хичээлийн жилд 22 оюутан элсэн суралцаж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.04.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна. 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн

байгуулалтын

байнгын хороо

· Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

· Бусад

13.00

“Их засаг”

2

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Батлан хамгаалахын сайдын мэдээлэл сонсох

· Бусад

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Өргөдлийн байнгын хороо

· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээлэл

· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Эдийн засгийн байнгын хороо

· Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хууль зүйн байнгын хороо

· Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар

14.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох