Цаг үе
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар Японы хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүлэв
Япон улсын Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форум /2026.05.15/ боллоо.
Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл, тухайлбал Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрчим хүчний яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Япон улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойллоо.
Энэхүү форум нь Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Цаг үе
Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна



Цаг үе
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам болон замын байгууламж барих, инженерийн шугам сүлжээ татах, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн авто зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 1995 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2025 онд 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. 2025 онд 1021 нэгж талбарыг инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд, 2332 нэгж талбарыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд, 580 нэгж талбарыг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд тус тус чөлөөлөв.
Харин 2026 онд нийт 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Цаг үе
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөв
Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
“Хашаа” арга хэмжээний хүрээнд 2023 онд 88 байршилд нийт 6917 метр хашаа, хайсыг буулгасан бол 2024 онд 224 байршилд 9074 метр хашааг чөлөөлөн буулгав. Харин 2025 онд 17 байршилд 933 метр хашааг буулгасан. Түүнчлэн 2026 онд 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгахаар ажиллаж байна.
Стандарт бус хашаа, хайсыг буулгаснаар явган зорчигчийн хөдөлгөөнд саадгүй, аюулгүй орчин бүрдэж, нийтийн эзэмшлийн талбайн хүртээмж нэмэгдэн, хотын өнгө үзэмж, орчны зохион байгуулалт сайжрах ач холбогдолтой юм.

-
Цаг үе2025/10/01
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
-
Шударга мэдээ2023/03/28
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж ж...
-
Улстөр нийгэм2020/08/24
Сургуулийн өмнөх боловсролын зарим зохицуулалтын талаар мэдээлэл өглөө
-
Цаг үе2025/04/02
Үхрийн цул мах 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна
