Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хүннү Эйр компани “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж байна

Огноо:

,

Дэлхий нийтийг хамарсан COVID 19 цар тахлын гамшиг манай орны бүхий л салбарт санхүүгийн хямрал дагуулж өнөөдөр бид бүгдийг айдаст автуулаад байгаа билээ.

Хүннү эйр компанийн хувьд өнөөдрийн байдлаар Олон улсын болон орон нутийн бүх хуваарьт нислэгүүд бүрэн  зогсож төлбөр тооцоо шилжүүлэх боломжгүй санхүүгийн хүнд байдалд орсон хэдий ч ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж алтан амиа үл хайхран эзэмшсэн мэдлэгээ зориулан нойр хоолгүй зүтгэж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтанууддаа сэтгэлийн дэм, эрч хүч өгөхийг хүсэж “Цагаан нөмрөгт баатруудаа дэмжье” аяныг эхлүүлж, энэхүү аянд бүх байгуулага иргэдийг нэгдэхийг уриалж байна.

Тэд энэхүү аяныхаа хүрээнд Эрүүл Мэндийн Яаманд гамшигийн онцгой нөхцөл байдлын үед ажлын  хэрэгцээнд нь зориулж өөрийн нислэг үйлдэж буй Орон нутгийн чиглэлд 100 хувийн хөнгөлөлттэй зорчих 60-н эрх, Халдварт Өвчин судалалын Үндэсний Төвийн тэргүүн шугамд ажиллаж байгаа бүх ажилтан буюу нэр бүхий нийт 100 ажилтанд нислэг үйлдэж буй орон нутгийн аль нэг чиглэлд 1 удаа 2 талдаа 100 хувийн хөнгөлөлттэй зорчих эрхийн бичгүүдийг өнөөдөр ЭМЯ-ны төрийн бичгийн дарга Амаржаргал, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нарт хүлээлгэн өглөө.

 Мөн Хүннү Эйр компаний хамт олон энэ аюулт тахлын эсрэг ард түмнээ хамгаалан ажиллаж буй бүх салбарын нийт ажилчин албан хаагчиддаа баярлаж талархаж буйгаа илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох