Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Соёлын өв бүхий барилга байгууламжуудыг сэргээн засварлана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын А/1254 захирамжаар “Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах , санхүүгийн эх үүсвэрийг судлах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Анхмаагаар удирдуулсан тус ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/ , Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, Дамбадаржаалин хийдийн цогцолбор газруудаар тус тус орж танилцлаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 1 барилга, байгууламж тус тус байршиж байна. Үүнээс гадна  шинээр хамгаалалтад авах саналтай 22 барилга байгууламж байгаа талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-эрдэнэ хэллээ.

Мөн эдгээр барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр төвлөрөн ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш. Анхмаа “Сүүлийн үед түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв болсон барилга байгууламжуудыг  иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хувийн эзэмшил болгоод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нураадаг байдал гарч байгаа. Он удаан жил хадгалагдсан балгас болох хэмжээнд хүрсэн эдгээр барилгуудаа цаашид хэрхэх вэ, ямар барилга байгууламжаа сэргээн засварлаж авч үлдээх вэ, соёлын өвийн хуультайгаа нийцэж байна уу гэдэг дүгнэлт гаргах зорилгоор ажиллаж байгаа” гэдгийг онцолж хэллээ.

Цаашид ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/ -ийн тохижилтын ажлыг хийх, үйл ажиллагааг тогтвортой явуулах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах асуудал дээр иргэд, хувийн хэвшилтэй хамтран ажиллах санал боловсруулах, аялал жуулчлалын төв болгохоор тогтлоо. Мөн Дамбадаржаалин хийдийн цогцолбор газрын хамгаалалтын бүс бүхий газар дээр зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэх, газар чөлөөлөх,  сэргээн засварлах боломжийг судлахаар болсон юм.

 “Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах , санхүүгийн эх үүсвэрийг судлах” үүрэг бүхий  ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч. Бат-эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С. Батбаатар нар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар музей, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газруудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд тус тус оролцож ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Огноо:

,

Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно

Огноо:

,

Зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадам болох гэж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадамд зориулан  хүчит  бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.

 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох