Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 07-ноос 7 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө халж 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс лагийг хатаахдаа талбайд буулгаж, байгалиар нь хатаах аргыг хэрэглэж буй.
Энэ нь агаар, орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд инженерийн дэд бүтцийг сайжруулах хүрээнд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн талбай ойролцоогоор 40 мянган ам.метр бөгөөд Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талд буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах юм. Тус үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай бөгөөд шатаасан лаг нь 5-6 метр.куб үнс болно.
Улаанбаатар хотод тус үйлдвэрийг барьснаар нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.
Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дууссан.
Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээ хийхээр бэлтгэж байна.

Цаг үе
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 сая төгрөг залилуулжээ
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Тухайлбал, энэ оны 11-р сарын 04-ний өдөр иргэн "...."-ын фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн OTP кодыг нь авч, 11 удаагийн гүйлгээгээр 8,314,500 төгрөг залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн цахим хаяг, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим сугалаанд оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 21-нийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна.
2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Уьс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн дулаанаас 2 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
-
Цаг үе2023/09/01
Пап Францисын айлчлалд зориулсан шуудангийн марк худалдаанд гарлаа
-
Үзэл бодол2020/11/11
Мөнхийн дуудлага буюу хос дэнс
-
Шударга мэдээ2024/05/09
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
-
Улстөр нийгэм2022/10/10
Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад хүрэлцэн...
