Цаг үе
Хог хаягдал шатааж агаар бохирдуулахгүй байхыг анхааруулж байна!

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суугч Л.Б нь тавилгын үйлдвэрлэлийн явцаас үүссэн хаягдал хавтан түлж агаар бохирдуулж байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлэн шахмал түлшний хэрэглээнд шилжүүллээ.


Цаг үе
Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна
БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын газар, салбарын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.
Ажлын хэсэг хар тугалган батарейг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Электрокем Монгол" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг боловсруулах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар жилд 5 мянган тонныг боловсруулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ
Цаг үе
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
Өнгөрсөн оны зургаадугаар сард орсон аадар борооноор хөрсний нуралт үүсэн, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн босоо түшиц хана 40 метр хэсэгт нурж, эвдэрсэн.
Тус эвдэрсэн хэсгийг ГУББГ-аас шөнийн цагаар засварлаж байна.
Ингэхдээ авто замын тэмдэг, тэмдэглэгээг тавьж аюулгүй ажиллагааг ханган бохирдуулсан замаа угааж байгаа юм.
Ажлын явцын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Уг үерийн далан нь Ногооннуур, Дэнжийн мянга, Хайлаастаас ирж байгаа үерийн усыг цуглуулан Нэгдүгээр хороолол орчмоор дамжин Дунд голтой нийлүүлдэг чухал үүрэг бүхий үерийн байгууламж юм. Иймд авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар засварын ажлыг гүйцэтгэж, долоо хоногийн дотор дуусгахаар төлөвлөж байна. Мөн даланд хуримтлагдсан 150-180 метр зузаантай лагийг цэвэрлэнэ” гэлээ.
-
Цаг үе2023/05/15
“Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна
-
Шударга мэдээ2022/09/21
Зам, тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэнэ
-
Үзэл бодол2023/01/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг та...
-
Цаг үе2024/10/25
“Ирээдүйн хотын иргэд” төслөөр 240 сурагч төрийн байгууллагуудтай та...