Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монголын сайтын холбоо уриалга гаргалаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улсын хэмжээнд Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Монголын сайтын холбооноос хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редактор, сэтгүүлчдэд хандан уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.


УРИАЛГА

Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Монголын Сайтын холбоо цахим орчинд мэдээлэл бэлтгэн нийтэлж байгаа редакциудад хандан дараах уриалгыг гаргаж байна.

1. Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч нар цар тахлын үед редакцын зохион байгуулалтаа ажилчдын санааг тусган нухацтай ярилцаж, ажил үүргийн хуваариа тогтоож, хөдөлмөрлөх аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах.

2. Редактор, сэтгүүлчид үйл ажиллагаандаа мэргэжлийн байх, ёс зүйг эрхэмлэх үүргээ сахих.

3. Аливаа мэдээллийг түгээхдээ хүний эрх, эрх чөлөө, аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандах.

4. Олныг төөрөгдүүлэхээс сэргийлэн мэдээллийн гарчиг, зураг, тайлбарыг оновчтой, салаа утгагүй өгөх.

5. Мэдээллийг олон талын эх сурвалжаас тодруулж, сайтар нягталсны үндсэн дээр нийтэд түгээх.

6. Цар тахалтай холбоотой мэдээллийг албаны, ил эх сурвалжаас тодруулж, боломжтой бол эх сурвалжийг дурдах.

7. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг редакцын бодлогоор дэмжих.

8. Олныг үймээн самуунд турхирсан, худал ташаа, ор үндэсгүй мэдээллийг өөгшүүлэхгүй байх.

9. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны албан мэдээллийг цаг тухайд нь иргэдэд хүргэж, хамтран ажиллахыг уриалж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Огноо:

,

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.

Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.

Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.

Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.

Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм13 цаг 2 минут

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм13 цаг 6 минут

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ13 цаг 13 минут

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Цаг үе13 цаг 19 минут

Туул голд живж эхэлсэн эмэгтэй, хүүхдийг эсэн мэнд аварчээ

Цаг үе13 цаг 23 минут

Төв аймаг 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгээд байна

Цаг үе13 цаг 28 минут

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ...

Шударга мэдээ2026/07/23

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг...

Цаг үе2026/07/23

Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодло...

Цаг үе2026/07/23

Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худал...

Улстөр нийгэм2026/07/23

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Санал болгох