Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Бүрэн эрхт, ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэн Танд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс төр ёс, хууль цаазын 2000 гаруй жилийн түүхэн уламжлалтай. Эзэн Чингис хааны “Их засаг” хуулиас Монгол төрийн хууль цаазын бичиг эхтэй. Гэхдээ XX зууны эхэн хүртэл орчин үеийн жишгийн Үндсэн хуульгүй явж иржээ.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Арды хувьсгалын дараа Үндсэн хуулийн шинж чанартай олон тооны эрх зүйн баримт бичиг гарсан.
Тухайлбал, Улсын Дээд, Доод хурлын газрын 8 зүйлийн дүрэм, Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг, Монгол Улсын Түр Засгийн газрын дүрэм, Тангарагтны гэрээ, Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм, Нутгийн захиргааны дүрэм гэх мэт эрх зүйн баримт бичгийг мөрдөж байжээ.
Ардын Засгийн газраас 1922 болон 1924 онд Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулсан байна. Уг комиссын ажилтай холбогдуулан гаргасан Засгийн газрын тогтоолд: “Үндсэн хуулийг ардын эрхт, хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн заасан байдаг.
Улсын анхдугаар Их Хурал 1924 оны намар Нийслэл хүрээнд эхэлж, Монгол орны өнцөг булан бүрээс 90 хүн төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцож, анхдугаар Үндсэн хуулийг баталсан.
Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ.
Ийнхүү Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн хэмээн тодорхойлж, Засгийн эрх ард түмний мэдэлд байхыг тунхаглаж, төлөөллийн ардчиллын хэлбэр болсон Бүгд Найрамдах засаглалыг сонгож, Монголын ард түмэн эрэгтэй, эмэгтэй ялгалгүй сонгох, сонгогдох эрхтэй болохыг тусгаж, хаант засаг, хамжлагат ёсыг халсан зэрэг олон чухал дэвшилт өөрчлөлтийг багтаасан Үндсэн хуулийг баталж, Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан билээ.
Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм.
Улмаар 1940, 1960 онуудад хоёр, гурав дахь Үндсэн хуулийг баталсан байдаг. Эдгээр хуулиуд нь социалист хэв маягт багтах ангийн шинж чанартай хууль байсан гэж судлаачид үздэг.
Гэхдээ эдгээр Үндсэн хуулиуд нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, хэдэн зуун дамжсан хоцрогдлыг арилгах; дэлхий нийттэй хөл нийлэн алхах, орчин цагийн соёл, иргэншлийн үр шимийг иргэддээ хүртээх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн, Монгол орны хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой эрх зүйн баримт бичиг байсан юм.
Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Туулж өнгөрүүлсэн өмнөх зам маань өнөөдрийн өндөрлөгт биднийг хүргэсэн шат, алхам байсан гэж үзэх ёстой.
Нөгөө талаар оносноо баталгаажуулж, алдсанаасаа сургамж авч, илүү сайн сайханд тэмүүлэх нь хүн төрөлхтний жам ёс билээ.
Монгол Улс энэ замыг туулж явсаар 1992 онд дөрөв дэх буюу ардчилсан Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
1992 оны өвөл Монгол орны аймаг, сум бүрийн төлөөлөл болсон 430 депутат 70 гаруй хоног хэлэлцэн байж, шинэ Үндсэн хуулийг баталсан.
Энэ хуулиар Монголын ард түмэн хуучин нийгмийн тогтолцоог үндсээр нь халж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилтыг тунхагласан.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаас эрхэмлэж, дээдлэн сахина гэдгээ зарласан. Төр, нийгмийн байгууллыг ардчиллын үндсэн дээр цаашид хөгжүүлэх чиг баримжаа, үндсэн зарчмуудыг тогтоосон.
Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үндсэн дээр хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, шүүх эрх мэдлийг шүүхэд хуваарилан харилцан хяналт, бие даасан эрх мэдэл бүхий байхаар тогтоож өгсөн. Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлсэн зэрэг нь үнэлж баршгүй чухал ач холбогдолтой юм.
Монголын ард түмний Үндэсний зөвшилцлийн гэрээ болсон шинэ, ардчилсан Үндсэн хууль маань 29 жилийн түүхийг туулж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Гэхдээ Үндсэн хуульдаа зарим өөрчлөлт оруулах ёстой гэсэн санаа бодол үндсэндээ Үндсэн хууль баталсны дараахнаас л өрнөж эхэлсэн байдаг. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дэнсэлж, улсаа сэргээн мандуулах шинэ зүг чигийг тогтооход энэ өөрчлөлт зайлшгүй гэдэгт Монголын ард түмний дийлэнх олонхийн санаа бодол нэгдсэн.
Энэ асуудал сүүлийн 20 шахам жил яригдаж, 3 парламент дамжин идэвхтэй өрнөж, 4 удаа нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдсан түүхтэй.
Энэ бүхнийг үндэслэж Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 7 дахь удаагийн Их Хурал 2019 оны зургадугаар сараас эхлэн 5 сар гаруй завсарлагагүй хуралдаж, 158 хоногийн турш хэлэлцсэний эцэст 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан билээ.
Энэ өөрчлөлтөөр Засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг тогтоох, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмыг хуульчилсан.
Одоо энэ өөрчлөлтийг амилуулах ёстой. Нэмэлт, өөрчлөлтийг дагалдан томоохон 48 хуулийг шинэчлэн боловсруулахаас гадна дагалдах 400 гаруй хуульд өөрчлөлт оруулах ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛЫГ бид эхлүүлээд байна.
Эрх зүйн хүрээнд хийх энэ хувьсгал Эдийн засгийн, Нийгмийн бодлогын ХУВЬСГАЛЫГ араасаа дагуулах болно.

Эцэст нь улс орон маань цэгцэрч, Сайн цаг, Сайхан амьдрал бидэнд ирнэ. Монгол Улс маань сэргэн мандана. Үүний төлөө бид Үндсэн хуулиа дагаж мөрдөж, хэрэгжүүлэн биелүүлэх ёстой. Ингэж чадаж гэмээнэ Монгол Улс сэргэн мандаж, монгол хүний амьдрал бусдын жишигт хүрч, амар жаргалтай амьдралын нөхцөл бүрдэнэ.
Энэ өдөр бол монгол хүн бүрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улс үндэстнийхээ түүх, соёлоор бахархах, сайхан Монгол орныхоо эрх чөлөөт иргэн нь байгаагаараа омогших өдөр юм.
Монгол Улсын минь сүлд хийморь ямагт мандан бадарч байх болтугай.

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2025/03/26
УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан бол...
-
Улстөр нийгэм2021/06/17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Цаг үе2023/03/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2019/12/31
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх б...