Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хотын түгжрэлийг бууруулах 223 км авто замыг ирэх гурван жилд барихаар төлөвлөж байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн.  УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх юм байна.

Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо судалгаа хийж аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй ажээ.

Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71,5, гол ба туслах 73,5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана. Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.16/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁРАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

2

Хууль зүйн байнгын хороо

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

4

УИХ-ын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан

Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн

Огноо:

,

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгыг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрдөг тус барилгаас зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлсэн билээ. Улмаар 2024 оны нэгдүгээр сард нийслэл тус барилгыг өмчдөө буцаан авч, түрээсийн орлогыг бүрэн төвлөрүүлж эхэлсэн. Энэхүү барилга дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар ажиллалаа.

Ийнхүү тус барилгыг дам түрээслээд ч зогсохгүй нийслэлийн өмчийн барилга дээр нэмж нэг давхар барилга барьж, тэнд нь лоунж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд барилгын зоорийн давхрыг бусдад худалдсан байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа “Дамлан түрээсэлж байсан энэхүү барилга нь нийт 198 ам.метр талбайтай, 273 ам.метр газартай худалдаа, үйлчилгээ явуулах хамгийн үнэ цэнтэй байршилд байрладаг. Бид нийслэлийн өмчийг энэ мэт хууль бусаар ашиглаж, эзэмших асуудалд гол анхаарлаа хандуулж, уг барилгыг гэхэд 2024 оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авсан. 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулж, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна. Нийслэлийн өмчийг ашиг олох зорилгоор дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого төвлөрүүлэлт 186 хувиар давж биелсэн. Бидний ажиллаж буй 3, 4 дүгээр хороололд байрлах Гар утас худалдааны төвийн барилга нь 2025 оны өмч хувьчлалын жагсаалтад орсон. Барилгын үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Үнэлгээ хийсний дараа олон нийтэд нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын цаасан суурьтай мэдээллийг бүрэн цахимжуулах, алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр буюу  2025 оны 06 дугаар сарын 13-нд  хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Олон улсын валютын сантай олон жилийн турш үр дүнтэй, амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлоод Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн төсвийн хэт тэлэлтийг шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент зогсоож, 2025 оны төсвийг 2024 оны түвшинд хүргэж батлахыг зорьсон гэв. Гэвч экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох коксжсон нүүрсний үнийн уналтаас шалтгаалж төсвийн орлого тасалдах эрсдэл үүссэн тул шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотгол хийж, хэмнэлт рүү чиглүүлэх бодлого барьж буйг дуулгаад үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Мөн Улсын Их Хурал, Төсвийн байнгын хорооноос сүүлийн жилүүдэд хурдацтай тэлсэн төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар ажлын хэсэг гарган судлуулж  байна гэлээ.

Олон улсын валютын сангийн Дүрмийн 4 дүгээр заалтын ажлын хэсгийн ахлах Тахсин Саади Сэдик Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд ажил ихтэй байгаа ч цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд ОУВС-гаас  Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг гаргаж дууссан тул удахгүй зөвлөмжөө хүргүүлнэ гэдгийг онцлон тэмдэглээд  цаашид Олон улсын валютын сан бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох