Улстөр нийгэм
Эдийн засгийн урамшуулал олгох замаар хог хаягдлын менежментийг сайжруулна
Энэхүү журмын зорилго нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал болон кредит онооны системээр урамшуулал олгоно. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, экспортлох үйл ажиллагааг дэмжих юм. Мөн байгальд дарж булшлагдаж байгаа энгийн хог хаягдлын хэмжээг багасган орчны бохирдлыг буууруулах, улмаар хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой. Журмын дагуу бүх төрлийн цаас, хуванцар болон гялгар уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз, хүнсний болон органик хог хаягдал, автомашины дугуй зэрэг дахивар нөөцөд мөнгөн урамшуулал тооцно. Харин бүх төрлийн хар болон өнгөт төмрийн хаягдал орохгүй. Түүнчлэн кредит оноог үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаанаас үүсэж байгаа дахин боловсруулах боломжтой хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох юм. Энэхүү онооны системийн урамшуулалд мөн эко жорлон ашигладаг иргэн, ААН мөн хамрагдана. Энэхүү кредит оноог хог хаягдлын чиглэлээр зарласан төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, зээл тусламжид хамрагдах, нийслэлийн их дээд сургуульд элсэн ороход ашиглах аж.
Кредит онооны урамшуулал нь энгийн хог хаягдал төрөлжүүлэн ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг болон мөнгөн урамшуулалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад хамаарахгүй. Энэхүү журмыг хэрэгжүүлснээс мөнгөн урамшуулалд эхний жилд 1.6 тэрбум төгрөг шаардагдана гэж Нийслэлийн ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ. Цаашид хог хаягдал цуглуулах ажиллагаа өргөжсөнөөр урамшууллын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон байна.
Дээрх урамшууллын журам хэрэгжсэнээр хог хаягдал дахин боловсруулдаг 30 орчим үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд ажилладаг 2000 гаруй ажилтан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсний өгөөжийг хүртэх, улмаар илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Гантулга хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг анхааруулсан бол Д.Энхтуяа хог ангилан ялгах талаарх нөлөөллийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээс эхлэн хийх ёстойг санууллаа. Мөн тэргүүлэгч Н.Баярчимэг хотын хог хаягдлын бараг 50 гаруй хувийг эзэлдэг үнсний асуудлыг тавьж, энэ талаарх хэрэгжүүлэх арга хэмжээ бий юу гэдгийг тодруулав. Тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхын саналаар дэмжиж, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болов гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.
Улстөр нийгэм
Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Талуудын 17 дугаар бага хурал” буюу СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд оролцов.
Гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой тус хурлын төсвийн захиран зарцуулалт олон нийтэд эхнээсээ нээлттэй ил, тод байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа.

Мөн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдсан асуудлуудаа ярилцаж нэгтгээд, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар албан даалгавар гаргаж шийдвэрлэнэ гэлээ.
"COP 17" бага хурал нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж. Монгол Улсын Засгийн газар Ногоон хөгжлийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мөн илэрхийллээ.
Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох “COP 17” бага хуралд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гарчээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 12 дэд хороо байгуулсан. Хороодын төлөвлөсөн 782 ажлын биелэлт 55.9 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Улстөр нийгэм
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.
Эмч, ажилчдын цалинг 2026 онд 75 хувь нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр есөн хувиар, 2026 оны төгсгөл гэхэд 75 хувь нэмэгдэх юм. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн, нэмэгдэл, нэмэгдэл хөлс буюу илүү цаг, үр дүнгийн урамшуулал гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан Засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн салбарын доголдлын гол шалтгаан болж буй эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэ шатанд гаргаж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэн хүлээлт өндөр байгаагаа шинэ сайдад сануулав.

Мөн монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн ч эмийн чанар тэдний ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг дурдан, эмийн чанарт онцгой анхаарах шаардлагатай, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэл өглөө.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо |
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох |
13.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
|
1 |
Хууль зүйн байнгын хороо |
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлт /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан · Бусад |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
