Цаг үе
Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөв

Эрүүл мэндийн яамнаас эцэг эх, асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг өгч байна. "COVID-19" халдвараас сэргийлцгээе.
·Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
·Айл хэсэхгүй байх
·5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
·Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
·Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
·Амны хаалт зүүлгэх
·Гарыг сайтар савандаж угаах
·1-1,5 метрийн зай барих
·Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
·Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх
·Сайн унтаж амруулах
-3-5 насныхан 10-13 цаг
-6-12 насныхан 9-12 цаг
-12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
·Зөв хооллох
-Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
-Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
-Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
-Халуун бүлээн шингэн сайн уулгах
·Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
·Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
·Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцаарай.
Цаг үе
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж байна



Цаг үе
Лаос хилээр нэвтрэх шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлжээ
Бүгд Найрамдах Лаос Ард Улс (БНЛАУ) 2025 оны есдүгээр сарын 1-нээс хилээр нэвтрэх болон гарах шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэллээ.
Энэхүү систем нь хилийн хяналтыг шинэчлэх, аюулгүй байдлыг сайжруулах, жуулчдад зориулсан үйл ажиллагааг мэдээлэх зорилготой ажээ.
Лаосын эрх баригчдын мэдээлснээр гадаадын жуулчид ирэхээсээ гурав хоногийн өмнө Лаосын цахим цагаачлалын маягтыг бөглөх шаардлагатай болсон бөгөөд аялагчид өөрсдийн гадаад паспорт, визний хуулбар, цээж зураг зэргийг байршуулах ёстой аж. Бүртгүүлсний дараа систем нь QR код үүсгэх ба тус кодыг хилээр нэвтрэх болон гарахдаа хяналтын цэгүүдэд уншуулна.
Энэхүү цахим маягт нь жуулчдад шинэ туршлага болохын зэрэгцээ үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготойгоор төрийн үйлчилгээгээ цахимжуулах аяны нэг хэсэг болж байгаа гэдгийг албаныхан мэдэгдэж байна.
Ийнхүү БНЛАУ цахим маягтыг ашиглаж эхэлснээр Тайланд, Камбож гэх мэт бүс нутгийнхаа бусад орнуудтай ижил системд шилжлээ гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт улаан шугам татлаа
Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт энэ сарын 3-ны өдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны замын зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ.
Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв.
Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.
-
Улстөр нийгэм2022/02/16
Зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруул...
-
Цаг үе2025/06/24
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2022/09/15
ЗГ: Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлнэ
-
Шударга мэдээ2022/02/08
Нийт 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгожээ