Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой

Огноо:

,

Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргалтай Улаанбаатар хотын  явган хүний зам, дугуйн замын стандартын талаар ярилцлаа.

-Ярилцлагын эхэнд стандартын ач холбогдлын талаарх ойлголтыг хүмүүст өгье. Хотод стандарт яагаад чухал байдаг вэ?

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журам, заавар гэж бий. Эдгээрийг дагалдаж гардаг бас нэгэн баримт бичиг бол стандарт юм. Стандарт гэдэг бол аливаа улс оронд, тухайн хотод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгдөг гэсэн үг. Хотод амьдрах дүрэм гэж ойлгож ч болно. Тухайн иргэн өглөө гэрээсээ гараад нийтийн харилцаанд орж эхлэхээс орой гэртээ харих хүртлээ мөрдөж дагадаг дүрэм гэж хэлж болно. Нийтийн тээвэрт биеэ зөв авч явах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхаас эхлээд хувь хүний хэм, хэмжээ буюу стандарт эхэлдэг.  Хот стандарттай байж улс орны хөгжил яригддаг. Хүмүүс нийгмийн харилцаанд янз бүрийн байдлаар оролцдог. Явган болон дугуйгаар зорчих, машин унаж замын хөдөлгөөнд оролцохоос гадна нийтийн орон сууцанд   22:00  цагаас хойш  дуу чимээ гаргахгүй байхаас эхлээд дагаж мөрддөг стандарт олон бий.

Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч буй оюутан, залууст энэ бүх хэм, хэмжээг таниулж, танилцуулна гэдэг чинь хотын стандартыг л таниулж байна гэсэн үг. Тэгэхээр стандарт бол хол хөндий зүйл биш нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ л юм.

-Явган болон дугуйн замын стандартыг онцолж ярилцъя. Эхлээд явган хүний замын стандартын тухай ярихгүй юу?

-Нийслэлд явган хүний замаар зорчдоггүй нэг ч хүн байхгүй. Гэрээс гарч, машинаас буугаад л явган хүний замаар зорчиж, зорьсон газартаа хүрдэг. Тэгэхээр явган хүний замын стандарт хамгийн чухал. Явган хүний зам бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Явганаар зорчиж байгаад гэмтэж бэртэх тохиолдол гаргахгүйн тулд аюулгүйн шаардлага нэн түрүүнд тавигдана. Нөгөөтээгүүр тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэсэг заавал байх учиртай. Авто зам, явган хүний замын уулзвар болон өндөржилтийн зөрүүтэй замд налуу гаргахаас эхлээд харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход зориулсан стандартыг боловсруулсан. Тэдэнд зориулсан хөтөч хавтан байршуулахаас эхлээд стандартад нарийвчлан заасан байдаг. Хөтөч шар хавтан гэхэд л тасралтгүй үргэлжлэх холбоосоор холбогдсон байх ёстой. Тэгж байж харааны бэрхшээлтэй иргэдэд хөтөч болдог онцлогтой.

Улаанбаатар хотод явган хүний замыг олон төрлийн материалаар хийж байна. Усан суурьт будагтай болон зиг заг хавтан, асфальтан зам гэхчлэн олон төрлийн материалаар хийсэн явган хүний замаар иргэд зорчдог. Тиймээс бид 2020 онд Явган хүний замын стандартыг батлаад Улаанбаатар хотод мөрдөх баримт бичиг болгон гаргасан. Энэхүү стандартын талаарх анхан шатны ойлголт өгөх сургалтуудыг явуулж байгаа. Бүтээн байгуулалтад оролцохдоо аж ахуйн нэгжүүд явган хүний замыг хэрхэн байгуулах вэ гэдэг талаар ойлголт өгч, зөвлөн зааварлаж байна. Энэ хэмжээгээр бүтээн байгуулалтын ажилд орхигдсон, хаягдсан зүйл байдаг бол засаж залж явна гэсэн үг. Хороо, СӨХ, нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд сургалт, мэдээлэл өгч байгаа.

-Дугуйн замын хувьд стандарт боловсруулсан уу?

-Дугуйн замын асуудал сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй яригдаж байна. Хүүхэд, залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеэ чийрэгжүүлэх байдлаар дугуй унах нь элбэгшсэн. Тэр хэрээр дугуйн замын стандартыг хөндөн тавьж байгаа. 2020-2021 онд бид дугуйн зам стандарт нормын дагуу баригдаж байна уу, тэмдэг тэмдэглэгээ байна уу, зорчих урсгалын аюулгүй орчин бүрдсэн үү гэдгийг судалж, шалгасан. Дугуйн зам нь нэг урсгалтай бол дор хаяж 1.5 метр өргөн, эсрэг урсгалтай бол гурван метр өргөн байх  ёстой. Мөн дугуйн зогсоол, амрах талбайг  бэлдсэн байх ёстой. Хүн багадаа 3-4 км зорчино шүү дээ. Тиймээс хөл цуцах, ядрах нь бий. Ийм үед амрах, утсаар ярих, амны цангааг гаргаж ус уух зэрэг байдлаар түр амсхийх, бусдын хөдөлгөөнд саад болохооргүй  зориулалттай зогсоолыг бий болгох учиртай.

Нийслэлд Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам  байгуулж байгаа. Энэ ажилд захиалагчийн хяналт тавьж, дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлагад зөвлөгөө өгөх, явцын хяналтыг хамтран хэрэгжүүлэх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандарт норм зөрчигдөх, орц найрлага нь дутмаг байх юм бол зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах  зэргээр ажиллаж байна. Энэ бүхнийг “Дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлага”, “Явган хүний зам талбайн төлөвлөлтөд тавигдах техникийн ерөнхий шаардлага” болон  Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/456,  2021 оны А/276 дугаар захирамжийн хүрээнд хийж хэрэгжүүлж байна.

Ирэх жилүүдэд хийж, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд явган хүний болон дугуйн замыг хэрхэн тавих вэ, ямар материал ашиглах уу, тухайн компани техник технологи, хүн хүчний хувьд ямар хүчин чадалтай байх уу гэхчлэн бүгдийг дээрх стандартын баримт бичигт тусгасан.

-Энэ бүх шаардлага, стандартыг хангуулахад тулгардаг бэрхшээл юу вэ?

-Анхан шатанд ажлын зураг гарч, магадлалаар төсөв батлагдаж, үүний дараа сонгон шалгаруулдаг. Хамгийн эхэнд ажлын зураг зөв гарах ёстой. Сонгон шалгаруулалтад зураг төсөвт тусгагдсан даалгаврыг хийж гүйцэтгэх хүчин чадал бүхий компанийг сонгох учиртай. Ингээд тухайн компани ажилдаа ороход зохиогчийн дүгнэлт буюу авторын хяналт маш чухал. Авторын хяналтыг тогтмол хийж, хэрэгжүүлэх ёстой. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол хийж, журнал дээр хөтөлж, баталгаажуулах ёстой. Энэ бүхний үр дүнд стандарт шаардлагад нийцсэн, аюулгүй орчинг бүрдүүлсэн, үр өгөөжтэй ажил болох юм. 

-Улаанбаатар хотод стандарт шаардлага хангасан, иж бүрэн тохижуулсан явган хүний болон дугуйн зам хэр олон байна вэ?

-Дээр дурдсан Таван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам бол стандарт шаардлага бүрэн хангасан зам. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандартын дагуу хийгдсэн. Явган хүний замын хувьд Москва хороолол, Өнөрийн гудамж орчимд зөвшөөрөлгүй гарааш буулгаж, газар чөлөөлсөн талбайд бий болгосон  ногоон байгууламж, явган хүний зам стандартын дагуу хийгдсэн.

-Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, газар чөлөөлсөн нь иргэдийн талархлыг хүлээсэн. Иргэд та бүхэнд хандаж хэрхэн санал, санаачилга гаргах боломжтой вэ?

-Бид стандартын баримт бичгийг нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлэхийн сацуу энэ жил боловсруулсан 22 бүлгийн 97 баримт бичгээ байгууллагынхаа вэб сайт, пэйж хуудсанд байршуулсан. Иргэд тэр бүхэнтэй танилцаж, санал өгөх бүрэн боломжтой. Иргэдийн саналыг судалж, боломжит саналыг бид дараа дараагийн баримт бичгүүдэд тусгадаг.

-Стандартын баримт бичгийг боловсруулахдаа гадаадын улс орны адил төстэй баримт бичгийг давхар судалдаг байх. Энэ талаар сонирхуулбал?

-Монгол цаг уурын хувьд онцлогтой, дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Хийж, хэрэгжүүлж буй ажилд маань дөрвөн улирлын нөхцөлд тохирсон, халуун, хүйтэнд тэсвэртэй байхаас эхлээд чанар, стандартын өндөр шаардлага тулгардаг. Бид бусад улс орны жишгийг харахдаа ижил цаг ууртай, Канад, Швед зэрэг өндөр хөгжилтэй орны туршлагыг судалдаг. Зөвхөн дотоодын үндэсний MNS стандартыг судлахаас гадна өндөр хөгжилтэй орнууд стандартыг юунаас эхэлж байгаа, иргэдэд стандартыг хэрхэн хүргэж байгааг байнга тусгадаг.

  НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох