Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хотын төвд нэмж өндөр барилга бариулахгүй

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа "Гэр хорооллыг орон сууцжуулах", "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах" гэсэн хоёр төсөлтэй холбогдуулан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгааг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар тус зөвлөгөөний үеэр тодотгож байлаа.

Тэрбээр үргэлжлүүлэн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд хэрэгжиж байна. Их, Бага тойруу, 40, 50 мянгатын хуучны 3-5 давхар барилгуудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд ордоггүй. Учир нь дээрх барилгуудыг буулгаад 6-7 давхар барилга барих зураг төсөлтэй. Гэтэл аж ахуйн нэгжүүд багадаа 16 давхар, цаашлаад 20-24 давхар барилга барих сонирхолтой байдаг. Тиймээс тендерийг 20-30 удаа зарлаад аж ахуйн нэгж орж ирээгүй талбаруудад тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллага оролцож болохуйц өөрчлөлтийг журамд оруулахаар болж байна.  Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Гэзгийн худаг, Сонгинохайрхан дүүргийн  гурван байршил  багтаж байгаа” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай:

-Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд барилга барьж буй болон өргөх техник ашиглагч байгууллагуудын хэмжээнд хяналт тавьж ажиллалаа. Он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван иргэний амь нас хохирсон. 2020 онд 139 хүн,  2021 онд 114  хүн амь насаа алдсан байдаг. Тиймээс барилгын үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг өргөх байгууламж бүхий байгууллагууд, барилга угсралтын компаниудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод долоон төрлийн 15.967 өргөх байгууламж ашиглагддаг гэсэн юм.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн бүх төрлийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, татвартай холбон ажиллахыг санууллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.05/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

·  Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

10.00

“Их хуралдай”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө.

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.

Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.

Ерөнхийлөгч хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.

Талууд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы Апостолик архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өнө эртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо.

Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин Пап Францисын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ажилласнаа дурсаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай бүхий л асуудлыг хариуцдаг. Хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга /Ерөнхий сайд/ байдаг.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох