Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, ойн менежмент зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэлээ.
Улстөр нийгэм
Хөдөлмөрийн чадвараа алдсан 101 мянган иргэн байна
2024 оны жилийн эцсийн байдлаар 101 мянган хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг сэргээн засах эмчилгээ, үйлчилгээнд хамруулж, ажил, орлоготой болгоход анхааран ажиллаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 4 сэргээн засах сувилалтай хамтран ажиллаж байна.
Гэсэн хэдий ч хангалтгүй байгаа тул сэргээн засах эмнэлэг, сувиллыг нэмэгдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, тус газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх нар “Альфа медикал” сэргээн засах төвийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэл, тоног төхөөрөмжийн хангалт мэргэжлийн багийн талаар мэдээлэл авч танилцлаа.
Энэхүү сэргээн засах эмнэлэг нь иргэдийн хөдөлгөөн болон сэтгэлзүйг сэргээх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн эмчилгээг үзүүлдэг ба олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, нөхөн сэргээх үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хэрэгслээр хангагдсан байна.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээг өргөжүүлэх боломжийн талаар тус эмнэлэгтэй санал солилцлоо гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдаж үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон.
Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулах зорилготой эл өдрийг манай улс сүүлийн 50 гаруй жил тэмдэглэж байна.
2025 онд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж буй аж.
Улстөр нийгэм
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна
-
Улстөр нийгэм2021/08/04
У.Хүрэлсүх: Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунл...
-
Цаг үе2020/07/15
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Цаг үе2021/08/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/12/20
Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ