Улстөр нийгэм
Төрийн банк иргэнээс цаасан лавлагаа тодорхойлолт шаардахгүй
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн хүнд суртлыг бууруулах үүднээс Lavlagaa.E-Mongolia.mn системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл Төрийн банк салбараа түүчээлэн энэхүү системийг ашиглаж эхэллээ.
Ингэснээр Төрийн банк харилцагчдаасаа цаасаар лавлагаа мэдээлэл авахаа больж байгаа аж. Монгол орон даяар 500 орчим салбар нэгжтэй Төрийн банкны хувьд цахим банкны хэрэглээг нэмэгдүүлэх, цаасгүй технологийг нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Lavlagaa.E-Mongolia.mn системд нэгдсэнээр иргэд банкнаас үйлчилгээ авахдаа цаасаар лавлагаа, баримт бүрдүүлэх шаардлагагүй болж байгаа юм.
Энэхүү систем нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газар болон Татвар, Цагдаа, Нийгмийн даатгал, Газрын алба зэрэг төрийн байгууллагуудын 69 төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой юм байна. Төрийн банк Lavlagaa.E-Mongolia.mn системд нэгдсэн нь иргэдийн талархлыг хүлээгээд байна.
Улстөр нийгэм
Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдаас E-Mongolia болон D-Gov.mn системээр дамжуулан иргэд асуулт асууж, саналаа илгээх боломж албан ёсоор нээгдлээ.
Монгол Улсын Засгийн газар иргэн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах зорилгоор D-Gov.mn цахим системийг нэвтрүүлэн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна.
Тус портал нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой юм.
Энэхүү зорилгын хүрээнд E-Mongolia систем, D-gov.mn портал болон 11-11 тусгай дугаараар дамжуулан иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх шинэ боломж 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нээгдэж байна.
Улстөр нийгэм
Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан боллоо
Улстөр нийгэм
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.
Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн 2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоолоо.
-
Цаг үе2020/01/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/02/18
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө&...
-
Цаг үе2019/08/13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2024/07/23
Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
