Цаг үе
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 22. Бархасвадь гараг. Бага морь одтой, таван шар улаан мэнгэтэй хар бар өдөр.
Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Цаг үе
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
Энэ оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай болон COP17 Зам, тээвэр, логистикийн дэд хороо, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох удирдлагуудын оролцлоо.
2026 оны 08 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, байгууллагуудын уялдаа холбоог хангах зорилгоор хуралдав.
Тус хурлаар Олон Улсын энэхүү томоохон арга хэмжээний үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээврийн хэрэгслийн урсгалыг оновчтой зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний удирдлага, хяналтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, замын хөдөлгөөний зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, ая тухтай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, онцлогийг мэдрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг дурдав.
Мөн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог хангах, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал нэгдэн, дахин хуралдахаар тохиролцов.
Цаг үе
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 82 дугаар чуулган 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы хүрээнд 4 дүгээр сарын 23-ны өдөр шар шороон шуурганы асуудлаарх тусгай арга хэмжээ болж, бүс нутгийн орнууд байгалийн энэ гамшгийн эсрэг хүчээ нэгтгэх шинэ санаачилгыг албан ёсоор эхлүүлэв. Уг арга хэмжээг Монгол Улс, НҮБ болон "Хятад-Япон-БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар" хамтран зохион байгуулсан юм.
Олон улсын байгууллагуудын гаргасан тайлангаар сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тал шахуу хувь буюу 3.8 тэрбум хүн аюултай түвшний тоосжилтод өртөөд байгаа бөгөөд жил бүр агаар мандалд дэгдэж буй 2 тэрбум тонн элс, тоос нь 150 гаруй улс орны иргэдийн эрүүл мэнд, хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болжээ. Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас эхтэй шороон шуурга Бээжин, Сөүл, Токио зэрэг томоохон хотуудын агаарын чанарыг ноцтой доройтуулж байгаа нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байгааг илтгэж байна.
Монгол Улсын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хэмжээнд цаг уурын ажиглалтын нэгдсэн тогтолцоотой болох, иргэдэд хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэг хүргэх систем хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааг институцийн түвшинд тогтвортой бэхжүүлэх гэсэн гурван гол чиглэлийг санал болголоо. Энэхүү чухал санаачилгыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын (COP17) үеэр дэлхий нийтэд албан ёсоор танилцуулахаар талууд тогтсон байна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

-
Улстөр нийгэм2025/12/22
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
-
Шударга мэдээ2020/09/22
Д.Сүхбаатар жанжны дурсгалын самбарыг шинэчлэх ёслолын ажиллагаа болов
-
Улстөр нийгэм2020/11/06
Төмөр замын ачаа тээвэрлэлт өсч, зорчигч тээвэрлэлт буурчээ
-
Улстөр нийгэм2019/08/26
Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг төлөвлөгөөт хугацаанд нь а...
