Цаг үе
Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн багцын мэдээллээ олон нийтэд ил тод зарласан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд /2022.01.20-2022.12.31-ний өдрийн хооронд/ зээлийн эргэн төлөлтөд гарсан өөрчлөлтийн мэдээллийг компани тус бүрээр танилцуулж байна.
Хөгжлийн банк 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсаныг 2022 оны 01 сарын 20-ны өдөр олон нийтэд зарлаж байсан.
Өнөөдрийн байдлаар нэг их наяд 80 тэрбум төгрөг эргэн төлөгдсөнөөс 16 зээлдэгч нь зээлээ бүрэн төлж хаасан. Тодруулбал, Шинэ он гарахын өмнөхөн ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр болох 185.6 тэрбум, "Нью яармаг хаусинг прожект"-ын 85.8 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, үнэт цаасаар, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр зэрэг төрлөөр төлүүлж байна.
Улмаар банк 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Бүрэн төлөгдөж зээлээ хаасан компаниудын мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Цаг үе2022/05/23
“Sur ron” буюу цахилгаан дугуйг хэн жолоодох эрхтэй вэ
-
Цаг үе2020/06/04
Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой 6 хүнс
-
Цаг үе2020/05/12
Украины авлигатай тэмцэх байгууллага ерөнхий прокурорт хэрэг үүсгэв
-
Цаг үе2023/12/15
Такси үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхээр судалж байна