Шударга мэдээ
“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” эхэллээ
Австралийн уул уурхайн салбарын хамгийн том IMARC “Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” Сидней хотноо 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр эхэллээ. Дэлхийн уул уурхай, баялгийн салбарын тэргүүлэгчид IMARC-д цугларч, маргаашийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангах талаар энэ өдүүдэд хэлэлцэж байна.
Чуулга уулзалтын үеэр Монголын хөтөлбөрийг зохион байгуулж, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Бямбадагва илтгэл тавьж, эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өглөө.
Манай улсын хувьд ашигт малтмалын хайгуулын салбарт дэлхийн шинэлэг, дэвшилтэт технологийг нутагшуулах боломжийг эрж хайх, шилдэг мэргэжилтнүүдийг урьж мэдлэг, туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа ба энэ чиглэлд хамтран ажиллах түншүүдтэй IMARC-ийн үеэр уулзаж, санал солилцох юм.
Аравдугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх уг чуулга уулзалтаар манай улс #B29 дугаартай үзэсгэлэнгийн талбайд салбарын танилцуулга мэдээллийг хүргэж байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
-
Шударга мэдээ2021/04/02
Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа
-
Шударга мэдээ2020/04/03
УБТЗ ХНН бүх өртөө хоорондын замыг ариутгаж эхэллээ
-
Улстөр нийгэм2021/03/16
Залуусыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ
-
Улстөр нийгэм2022/11/29
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
