Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуйн нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ.
Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм.
Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.

Нөөцийг махыг энэ сарын 7-ны өдрөөс 117 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.
Түүнчлэн нийслэлийн болон орон нутгийн нөөцийн махны сонгон шалгаруулалтад тэнцсэн арван аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, нөөц, агуулахын стандарт, эрүүл ахуйн байдал зэрэгт хяналт шалгалт хийж, стандартын шаардлага хангасан махыг худалдаалж байна.
Улстөр нийгэм
Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ
Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцууллаа.
Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид хүргүүлжээ.
Улстөр нийгэм
Непал–Монголын энхийг сахиулагчдын хамтарсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны хүрээнд Непал Улсын Хүчний нөөцийн 1 дүгээр батальон (NEPFRB-1)-оос Монгол Улсаас тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, цэргийн ажиглагч офицер, цэргийн багийн төлөөллийг хүндэтгсэн нөхөрсөг уулзалт, “Happy Hour with Mongolian Peacekeepers” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Жуба хот дахь UN House-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Непалын батальоны бие бүрэлдэхүүн санаачлан Монголын энхийг сахиулагчдыг хүндэт зочноор урьсан нь UNMISS ажиллагааны хүрээнд олон үндэстний энхийг сахиулагчдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын энхийг сахиулагчдын соёлын хүндлэл, энхийг сахиулагчдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж, Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын түвшинд тодотгон харуулсан үйл явдал болсон юм.
Энэ үеэр Непалын батальоны захирагч уригдан ирсэн зочид болон Монголын энхийг сахиулагчдад энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, халуун талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Хоролсүрэн үг хэлж, Непалын Хүчний нөөцийн батальоны хамгийн шилдэг ахлагчийг дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.
Соёлын хөтөлбөрийн үеэр Непалын цэргийн алба хаагчид Монголын “Амар байна уу” дууны аянд Монгол бүжиг бүжиглэж мэндчилсэн нь онцлог бөгөөд содон байж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штабын алба
Улстөр нийгэм
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болж, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал,Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт,зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.
-
Улстөр нийгэм2023/10/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн...
-
Улстөр нийгэм2022/10/04
Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулган боллоо
-
Улстөр нийгэм2025/01/21
Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвш...
-
Шударга мэдээ2024/01/02
Монгол Улс 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ
