Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Залуучуудын Холбооны төлөөллийг хүлээн авч уулзав

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 03-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од цаг гарган хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархал илэрхийлээд Улсын Их Хурлаас цар тахлын хүнд цаг үед залуучуудыг дэмжсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна.

Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д байсан иргэдэд нэг удаа боломж олгох шийдвэр гаргасан нь олон залууст эдийн засгийн чухал дэмжлэг болсныг хэллээ. Тэрбээр энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ой тохиож байгааг уламжлаад хийж хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав. Монголын Залуучуудын Холбооноос цэргийн алба хаах залуучуудыг мэргэжил эзэмшүүлэх, зэрэг олгоход олон улсын цэргийн байгууллагууд хэрхэн ажилладаг талаар судалгаа хийж эхэлжээ.

Түүнчлэн бусад оронд эрхээ хасуулан ял эдэлж байгаа иргэдээ хэрхэн нийгэмшүүлдэг болохыг судалж, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөснөө МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од танилцуулав. Мөн “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийг сэргээж, энэ жилийн ургац хураалтаар Булган, Сэлэнгэ, Дархан болон Төв аймагт оюутан, залуусыг ажиллуулахаар болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын Залуучуудын Холбооноос зөв санаачилга гарган идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд Улсын Их Хурлаас бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, зарим төсөл хөтөлбөрүүд дээр хоёр талаас ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар тогтлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын даргын зөвлөх Ц.Цогзолмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдаас E-Mongolia болон D-Gov.mn системээр дамжуулан иргэд асуулт асууж, саналаа илгээх боломж албан ёсоор нээгдлээ.

Монгол Улсын Засгийн газар иргэн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах зорилгоор D-Gov.mn цахим системийг нэвтрүүлэн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна.

Тус портал нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой юм.

Энэхүү зорилгын хүрээнд E-Mongolia систем, D-gov.mn портал болон 11-11 тусгай дугаараар дамжуулан иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх шинэ боломж 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нээгдэж байна.  

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан боллоо

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны “Их Засаг” танхимд боллоо.
 
БОУАӨ-ийн сайд, Үндэсний хорооны дарга Б.Батбаатар хуралдааныг нээж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 231 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд COP17-ын Цэнхэр бүсэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түр барилга байгууламжтай холбогдох бараа худалдан авах талаар хэлэлцэв.
 
Олон улсын арга хэмжээ зохион байгуулсан туршлагатай байгууллагатай түрээсийн үйлчилгээний гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
 
COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны 2026 оны ажлын ерөнхий төлөвлөгөөг батлуулах ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026.01.15-нд танилцуулах ажлын явцтай танилцлаа.
 
Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх саналыг боловсруулах, салбарын дэд сайд нарыг томилон ажиллуулах тухай, үүнтэй уялдуулан Дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар үүрэг, чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Огноо:

,

Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгодог.  

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар, бусад тэтгэвэр, тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Нийгмийн халамжийн тухай хуульд “Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үед мөрдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн 2026 оны батлагдсан төсөвт багтаан нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дараах байдлаар олгохоор шийдвэрлэлээ. 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 478000 төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484000 төгрөгөөр тогтоолоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 38 минут

Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь...

Шударга мэдээ4 цаг 41 минут

Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны у...

Цаг үе4 цаг 44 минут

Тойрог замын төсөл нь түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад бодит ш...

Цаг үе4 цаг 49 минут

Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүлжээ

Улстөр нийгэм4 цаг 53 минут

Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо

Цаг үе5 цаг 1 минут

Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анха...

Урлаг спорт5 цаг 6 минут

2025 оны аймгуудын наадамд барилдсан 9 бөхөөс допингийн төрлийн боди...

Цаг үе5 цаг 11 минут

Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина

Улстөр нийгэм5 цаг 18 минут

Үндэсний хорооны 12 дугаар хуралдаан боллоо

Цаг үе5 цаг 22 минут

Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна

Санал болгох