Цаг үе
Имартынхан ТҮК-ийн ажилтнуудыг бэлэг болон халуун аарцаар дайлжээ

Имартчууд үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас эхлэн хүн амын эрүүл аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн төлөөх сайн үйлсийг санаачлан олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна.
Нийслэл хотынхоо өнгө үзэмжид үргэлж анхаарч, үүрээс эхлэн үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг Тохижилт Үйлчилгээний өглөөний ээлжийн ажилтан нарт өнөөдөр “Дулаан бэлэг” болон халуун аарцаар дайлжээ.
“Итгэл найдвараа хуваалцъя” аяны хүрээнд 2022 онд “Дулаан бэлэг” хөтөлбөрийг санаачлан 1000 гаруй гутлыг хүүхдийн асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд бэлэглэж байсан. Харин өнөөдөр “Дулаан бэлэг” хөтөлбөрийн хүрээнд дулаанаа хадгалдаг курткаг Тохижилт үйлчилгээний ажилтан нарт бэлэглэсэн. Дараагийн “Дулаан бэлэг “ хөтөлбөрийг тун удахгүй зохион байгуулах ажээ.
Цаг үе
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийлээ.
Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 02-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна.
2025 оны зургаадугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 26-31 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 03-наас 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 02-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Шударга мэдээ2024/10/09
"Блю скай" барилгаас ууттай тарвага олдсон гэх дуудлагын дагуу мэргэжл...
-
Шударга мэдээ2021/03/04
Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ
-
Цаг үе2024/03/05
АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэр...
-
Улстөр нийгэм2025/01/09
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сай...