Шударга мэдээ
Энэ жилийн ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой болж байна. Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч суудлын хуваариа авах юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөөд байгаа. 2020 онд короновируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээнд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар тооцож, 85 шалгалтын байрыг бэлдэж байгааг албаныхан мэдээлсэн билээ.
Шалгалтын дүн гарснаар
- Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна.
- Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
- Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

Эх сурвалж: БҮТ
Шударга мэдээ
Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.5 га газарт хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол байгуулж, тохижуулна.

Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах юм. Төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд 85 нэгж талбар өртсөнөөс 65 нэгж талбарыг чөлөөлөөд байна.
Шударга мэдээ
ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргалаа.
Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна. Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6.83 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.
Шударга мэдээ
Туркийн Бурса хотын захирагчийг авлигын хэргээр саатуулжээ
Туркийн эрх баригчид Бурса хотын захирагч Мустафа Бозбейг авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд саатуулсан талаар албаныхан мэдээллээ. Түүнийг 54 сэжигтний хамт таван мужид зэрэг явуулсан ажиллагааны үеэр баривчилсан бөгөөд нийт 59 хүнийг шалгаж, дөрвөн сэжигтэн оргон зайлсан байна.
Бурса хотын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Мустафа Бозбей нь Нилүфер дүүргийн захирагч асан Тургай Эрдем болон зарим албан тушаалтнуудтай хамтран барилгын төслүүдэд хууль бусаар давхрын талбай нэмэгдүүлэх зөвшөөрөл олгож, хариуд нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ингэснээр өөрсдөдөө болон төслийн эзэмшигчдэд санхүүгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж мөрдөн шалгаж байна.
Сэжигтнүүдийг гэмт бүлэглэл байгуулсан, удирдсан, түүнд оролцсон, хахууль авсан, гэмт хэргээс олсон орлогыг угаасан, хот төлөвлөлтийн зөрчил гаргасан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон арван орон сууц, аж ахуйн нэгжид нэгжлэг хийжээ.
Мустафа Бозбей нь 2024 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулж, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам Бурса хотыг удирдах болсон юм. Иймээс түүнийг саатуулсан явдал нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж, сөрөг хүчний зүгээс уг ажиллагааг улс төрийн зорилготой гэж шүүмжилж байна.
-
Цаг үе2021/12/27
Биеэсээ цахилгаан ялгаруулдаг загас
-
Улстөр нийгэм2022/03/02
МИАТ: УБ-Москва-Франкфурт-Москва-УБ чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйл...
-
Цаг үе2021/04/22
Коронавируст халдвар батлагдсан (хөнгөн хэлбэр) чихрийн шижинтэй өвчтөнд өгөх зө...
-
Цаг үе2025/02/14
Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зу...
