Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Иргэд аюулгүй байдалд нь нөлөөлж буй объектын талаар мэдээлэл өгч, шийдвэрлэлтийг нь хянах боломжтой

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, явган болон автомашинаар зорчиход саад учруулж буй газрын асуудлыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж байна. Үүний тулд олон нийтийн мэдээлэл чухал ач холбогдолтой юм. Тодруулбал,

  1. Явган зорчиход саад болж буй газрын талаарх мэдээлэл,
  2. Иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа хашаа, хайс
  3. Явган болон автомашины хөдөлгөөнд саад учруулж буй ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллийг иргэдээс авч байна.

Иргэдийн мэдээллийг дараах гурван сувгаар авна.

  1. Check my service гар утасны аппликэйшнээр
  2. 1800-1200 тусгай дугаараар
  3. Хорооны ажилтнаар дамжуулан мэдээлэл өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллах юм.

Check my service аппликэйшнийг дээрх зурагны QR кодыг уншуулан татах бөгөөд мэдээлэл өгч, санал илгээхдээ нягтаршил сайтай зураг хавсаргах, байршлаа тодорхой тэмдэглэх шаардлагатай юм. Мөн илгээсэн мэдээллийнхээ шийдвэрлэж буй явцыг хянах боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Иргэнд тав тухтай, аюулгүй хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, мэдээлэл чухал ач холбогдолтой тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ

Огноо:

,

Энэ оны наймдугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “... буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Уг дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын ... тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүлжээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 13-нд болж, Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна.

Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.

Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ. 

“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байна. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Биг худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.Тус авто замд 2010 оноос хойш засвар, шинэчлэлт хийгдээгүй юм.Авто замын зүүн эгнээг наймдугаар сарын 11-ний 23:00 цагт хаасан.

Тус засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Мөн үргэлжлүүлэн наймдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагт баруун эгнээг хэсэгчилж хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд авто замын засвар, шинэчлэлтийн ажлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох